Жаргалын дээд нь сэтгэлийн амгалан билээ.

Ээ дээ, энэ хүүхнүүд үү...

ЮМ БҮХЭН УЧИРТАЙ

Гайхоод л...

Өөрийн үнэлэмжийг дээшлүүлсэн нэг алхам хийсэндээ баясан, өөрт шаардлагатай байсан зүйлээ хэрэгжүүлсэн чинь, зүүд нойрон дунд нэг " том " эрхэмээс сануулга авдаг гэнээ. Сонин байгааз. Би өөрийнхөөрөө амьдардаг биш,  өөр нэгэн надад нөлөөлдөг хэрэг үү?  Маш тод зүүдлэсэн тэр зүүдний тайлалыг олж харлаа. Ёстой гайхмаар... Дахиж тэгж сахилгагүйтэхгүй ээ...амлая. Зүгээр л, харамч занг тань эсэргүүцсэн төдий...

Намайг гэх миний өмч
Зүрх сэтгэл догдлоод, тархи хөвчрөөд байнаа... Өөрчлөлтийг ингэтлээ хүсэж  байсан юм байх даа. Шийдчүүл... бид бэлэн гэсэн долгион үелзүүлэн, тэд хүлээсээр... Намайг ажиглан, хаазаа нэмэн... дохиог хүлээнэ. Би, урагшаа... гэж зөвшөөрөх үлдсэн. Гарааны дуут буу. Барианд орноо... итгэ... хэмээн дүүхэлзэх миний албат болох махбодь минь. Намайг гэх миний л өмч...
"Намайг гэх миний өмч" цааш унших »
Төгс рүү тэмүүлэх нь төгсгөлийг ойртуулдаг уу?
Эрт дээр цагт ирээдүйгээр зорчоод ирсэн, эсвэл цаг хугацааны эргүүлэгт хамуулсан, эсэн бол оюун ухааны хүчээр ертөнцийн мэдээлэлийн сантай холбогдож чадсан нэг нөхөр байж л дээ. Тэр үедээ л ухаантаны тоонд багтдаг тэрбээр, барин тавин мэдэрсэнээ бусдад дамжуулжээ.
"Төгс рүү тэмүүлэх нь төгсгөлийг ойртуулдаг уу?" цааш унших »
Эрийн гурван наадмаар Сүхбатуудыг харчих юмсан.
Юу юугүй наадам боллоо. Дэнж хотойтол наадамлан цэнгэх улсын их баяр минь. Хурдны морьд. Мэргэн харваачид. Хүчит бөхчүүд. Бөхчүүд гэснээс тээр жил  бөх залуутай найзлаж, бөхчүүдийн дотор хутгалдан, наадмын  уур амьсгалд умбаж явснаа хуучилсан даа. Түүнээс хойш төв цэнгэлдэхийн тэр л  хэсэгт суун, наадамлагчдын дунд уусан баярлах дуртай болсон доо.
"Эрийн гурван наадмаар Сүхбатуудыг харчих юмсан." цааш унших »
Сонин хуучлая.
Аав, ээж хоёр минь малч удамтай ч, хот хүрээ бараадсан сэхээтэн айл билээ. Хүүхдүүд бидний гар ганзаганд, хөл дөрөөнд хүрсэнтэй зэрэгцэн, настан буурал эмээ минь ная гаран насыг зооглосон тул нутаг усаа бараадах хүсэлтэй, бас  өсгөсөн хэдэн ач, зээ нь гараас гарсан. Ийм байхад, сард нэг тохиох тэтгэврийн хэдээ үрэхээс өөр ажилгүй, угаартай агаарт, уцаартай зурагт шагайн бухимдаж суухаар гээд түрүү жил эмээгийн нутгийг бараадан нүүдэллэсэн юм.
"Сонин хуучлая." цааш унших »
Өөрчлөгдмөөр байна.
Өөрийгөө өөрчлөмөөр байна. Ид хийж бүтээх насандаа, яг одоогийнх шиг сулбагар баймааргүй байна. Нэг мэдсэн, би гэх ангаахай бусдын далавчинд бүлээцэн, цалин гэдэг бэлэн өт хэзээ аманд орохыг хүлээдэг болчихож. Өд сөд нь ургаж гүйцсэн ч, өөрийнхөө төлөө идэвхтэй амьдралгүй, өдөр хоногийг өнгөрөөх төдий гэлдрэх идэвхгүй нэгэн болчихжээ.
"Өөрчлөгдмөөр байна." цааш унших »
Хөдөө өнгөрөөсөн хүүхдийн баяр
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хөдөө нутагт тэмдэглээд ирэв.
"Хөдөө өнгөрөөсөн хүүхдийн баяр" цааш унших »
Уучлал гуйя.
Ягтиймээгээс улбаалаад, хэхэ. Малуудаа цаана чинь хүн үхэж байна  гарчигаас хэний уран бүтээл вэ? гэдэг нь харагдаж байгааз? Бидний олж харсанч бодож тунгаадаггүй алдаа, дутагдал, эмгэнэлт бас ичмээр байдлыг хөндлөнгийн хурц нүдээр ажигласнаа шулуун хэлж, уушиг сагсайлгадаг ч цаанаа авууштай олон бодлыг уншигч надад үлдээдэгээр нь  энэ блогийн эзэнд би талархдаг.
"Уучлал гуйя." цааш унших »
Өнөө оройн шингэх нарнаас өмнө АЙЛ ХЭСЭХ ҮҮ
Энхжин ахынх тавлаг сайхан зусаж байна.  Бид анх 2009-02-24 ны орой эд нарыгаа олох үед,  итгэл алдарсан найдвар бөхсөн өрх гэр дуу шуугүйхэн  угтаж байсан бол  өнөөдөр  энэ зургаан халуун амь  гэрэлт амьдрал руу итгэл дүүрэн  тэмүүлэх болжээ. 
"Өнөө оройн шингэх нарнаас өмнө АЙЛ ХЭСЭХ ҮҮ" цааш унших »
ХУЛГАНА луу МУУР залгаж САНАЛ асуудаг БАЙНА ш дээ
Хулганы орны түүх оршвой. 
"ХУЛГАНА луу МУУР залгаж САНАЛ асуудаг БАЙНА ш дээ" цааш унших »
" Энхийг ерөөе" аяны Энхжин ахынхаар СОНИН САЙХАН
Энхжин ахынхантай утсаар ярьснаас хэтэрсэнгүй явсаар нэлээд хугацааг өнгөрөөлөө. Тэднийхээр ийм сонинтой.
"" Энхийг ерөөе" аяны Энхжин ахынхаар СОНИН САЙХАН" цааш унших »
Цэцгийн үрсэлгээ ба ЦЭЦЭГЧНИЙ ХҮСЭЛ
Нээх том гарчиг өгчихсөөн. Дэлгээн эгч, Намара, Усны хувилгаан нарынхаа хажууд юуных нь цэцэгчин байх вэ дээ,  толгой холбож байгаа царай ккк.
"Цэцгийн үрсэлгээ ба ЦЭЦЭГЧНИЙ ХҮСЭЛ" цааш унших »
ААВ байж л таараа...
Дайн ба энх гэж зохиол байдаг даа. Тэрэн шиг юм болох гээд байна уу үгүй юу?  Нэг мэдсэн 5-24 хаяанд ирчихэж. Би хувьдаа сонголтоо хийгээгүй ээ.
"ААВ байж л таараа..." цааш унших »
Хагийн хар нуур луу аялах холын болон ОЙРЫНХООН, асуух зүйл байна санж
Хагийн хар нуур луу явна гэсэн хэсэг бүлэг МОРЬТОНГУУД АА. Зуны ББлог - Турын бай - ХАГИЙН ХАР НУУР одооноос ярилций...холын хүмүүсээ амралтаа төлөвлөөрэй!  эндээс ирлээ.
"Хагийн хар нуур луу аялах холын болон ОЙРЫНХООН, асуух зүйл байна санж" цааш унших »
Ах ,эгч мэнь...
Ахтай, эгчтэй баян хөөн гэж хэлсэн дээ дээр. Аан тийн, ахтай л гэснээс эгчтэй гэдгээ хэлээгүй билүү .. одоо хэлнээ... Та хоёроо олсондоо, хайрлуулсандаа жаргалтай байдааг, дүү нь.
"Ах ,эгч мэнь..." цааш унших »
(Нийт: 156)