Ээж минь... ажлаас оройтоод харихад хөдөөнөөс ирсэн байв. Хөөрөлдөх гээд л өрөө дамжин дагана. Хөдөө гэрээрх сонин сайхан, ямар ажлаар орж ирсэн, хэзээ буцахаа " тайлагнан " надтай ярилцахыг хүснэ. Ээ, танайх сүүгүй байгаамуу, ээж нь хөөрүүлсэн сүү саванд хийж тавьсанаа мартаад ирж. Уймраа болж байгаам байлгүй. ... Ээж ээ, би ядраад, нойр хүрээд... унтлаа шүү... За за охин минь... ээж нь маргааш буцна... 2 лаа маргааш таарахгүй бол уу? гээд... Аанхаа ... наадмаар хэдэнд очих вэ? тааруулж байгаад, та нарт бэлдсэн ямаагаа төхөөрье гэж аав нь хэлүүлсэн. Урд өдөр нь халуун гэдэс идээд, маргааш нь хорхогоо... за ээжээ эрт байна ш дээ... дөхөхөөр нь ярий дөхх үү... ЗА.
Ээж надтай үг солилцох гэж хойноос даган хөөцөлдөнө... Бусдын үрс ээжийгээ зүүдлэсэндээ олзуурхан байхад, би - тэнэг эжий бурханаа хайхраагүй. Босоход, өглөөний цай бэлэн байв. Эртлэн гарч, олон ажил амжуулна гэсээр хаалга зүглэх ээж. Толины өмнө цэнэглэгдэж буй утсан дээр давхарлаж орхисон хоёр чихэр.


Сэтгэгдэлүүд:
gehdee l holdood yabahar n zuudend ireh n hurtel saihan gedgiig medereh yum da
Eejee geed ganstaaraa changa duudmaar odor ch bas olon baidagdaa eejeese hol baihad
harin bi ih muu huu dee bodohoor l nudnees ooriin erhgui nulims goojih yum...
harin bi ih muu huu dee bodohoor l nudnees ooriin erhgui nulims goojih yum
Болор - тйим ээ хө, харахаараа л тэнэгтээд яваад өгөнгүүт нь өөрийгөө зүхээд... шаал мээкээ ш дээ би бол...
Болорка - чиний шүлэг үнэхээр өөр... тйим час хийсэн амттай...
bomberder - нүд.. чухал шүү. ажиглаж байяаа хө.
Баяраа - хэхэ, тнкс. Солонгосоор бичсэн чиний нэр үү тэр ханз үсэг? ккк
Эхийн санаа үрд
Үрийн санаа Ижэд
Бисдаа Ижэтэйгэн уцаар ярьмаар болчлоо.
Би ч бас тэнэг хүн гарч явах гээд,,,, одоо тэгэхгүй ээжээ... охин чинь очоод таньтайгаа хамт байнаа...
Хоёулаа хамтдаа байяаа...
Эгч мэнь дээ, болуул хамт байхад хоол, унд дэлгүүр хоршоо гээд аргэрийн асуудлуудыг хариуцлагатай үүрдгийн шүү, ээжүүд. Өөртөө дур гутаад нулимс ч цийлэгнэсээн ккк. Хөөрхөн ш дээ.
Гаанс росс - мөн ш дээ, охид хөдөө байгаа учраас... явын яг надад шүү дээ.
ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ...
олон жил ижийгээрээ дуудуулж босч цайг нь ууж ижийнхээ өвөрт унтаж цангаж ангасан сэтгэлээ тайвшруулах юмсан гэж бодсоор байгаа ч амжихгүй л банай даа...сүүлд очихдоо ээжийгээ нээх сайхан тэврээд унтмаар байсан ч охин минь бага байсан болохоор басхүү ижий бурханыг минь харамлаад байгаа болтой болохоор тэврээд л өнгөрсөн....очих цаг дөхөж л байна...ижий бурхандаа...охин нь одооо хаашаа ч явахгүй гээд хэлмээр ч ажил амьдралыг шаардлага гараад байх юмаа...гэхдээ одоо ижийгээ аваад явнаа...сайхан ижийгээ мөн ч их санаж байна даа
Хүн нээрэн холдохоороо л жаахан ухаарах юм даа. Би, бүр ч муу охин байсоон. Одоо л далласан газар нь ил гарч далайсан газар нь далд ордог болчихсоноос бишшш. Дууны өнгө нтр бол ижийтэй ярихад гуруун нотоор нам болдог болчдын байнаө.
Ижий гэж гайхамшигтай хүмүүн шүү. Күэй тээд сэтгэл нь сүү шиг сайхан цагаахан юм дөө. Ижий нээрэн нуль эрч хүч өгдийн тэ...
Би, анх ирчихээд л ижийн дуу утасны цаана гаруут л үгийн зөрөөгүй уйлж өгдөг мэдрэлтэй гар байсын. Одоо бодоход муу ижийгээн мөн ч их зовоодог байжээ.
Мань тэгжүүгаад инагийн захидал бичнэ ээ, за... Чамруугаан...
Бут агаа бас морилж явна уу даа гэснээс таны хэлэх бичих гэснийг энэ тэнэг үрс бичээд байгаан болуу даа тээ...сээнүү
bolorka ed nar ochigdroos hoish iim yum bicheed baih yum oo,
Хий л дээ - хөөрхөн байгааз... анзаарах ёстой гэдгээ ингэж л тулгахаас хэхэ
Зоригт - чамаас илүү мулгуу хө.
Пловер - хүн бүр ч бишээ, хэсэг хүнд бол байгаад байх шиг байна.
Стайлс - яадаг хоёр мангар вэ? тэ. 2 лаа
Ах мэнь, чөдрөөр ороолгуулах юмсан. Барцад арилаад хэсэгтээ хөл хөнгөрнө дөө. Ухаан ч сийрэгжинэ.
Жулиа - зө даргаа.
Тэнгэрийн дагина - миний хонгор нэг зүйлийг эрхгүй бодогдуулчив аа. Одоо өгүүлэх бичлэгийг чамдаа зориулья за.
Ангараг - мундаг охин байна ш дээ, 3 нот дууны өнгийг доошлуулж байя, амлая.
Ах мэнь, чухам үнэнийг та хэлвэй.
Усны хувилгаантан - өөрийгөө бас.. ккк. сайхан аялж явна уу? та
Хана - мэдлээ, гүйцэтгэе. Борцтой будаатай цай гэж үлгэрийн амттан байнаа бас... ккк
Тэлмүүн - ээжүүд эхийн сүүгээрээ цайруулдаг гэдгийн билээ, чи минь гомдоож шалиагүй байлгүй дээ хө.
Номад - сайн сайн уу залуу? тэгье ээ гэж.
Бүкээ- харин оройтож солярч явдаг барам байгаам даа. Өвөөгийн хүүхэд байсан уу? хэхэ
Ангараг - өө хөөрхөний. БИ тэгж хэлэх гэхлээр үгээ харамлаад байдаг юм өө. Дотроо бол хашгираад л. Гаднаа шаал дүнкүү царай гаргачихдагийн...дандаа шүү.
Жагий - харин тэглээ хө, соори.
Лоов - наадам ч хаяанд ирсэн дээ, кк
Нэндээ - тэгжааагаан кк
Монголхүү - хэлээд юу гэхэв хө. Мунхагийн ухаан хойноо гэдэг шиг.
Лио - хөөрхөн тэ? хэхэ
Жиргээ - хаха, галзуу гэдэг нь.
Тэнгэрийн дагина - чамд харин баярлалаа хонгор минь.
өөрөө тоогоогүй юм шиг, нэг л буруу юм хийсэн юм шиг
очоод хойноос нь дагаад яриад л яваад баймаар..
Ээж болгон үрсээ гэж, үр болгон ээжээ гэх хайранд умбаж байсан бол дэлхий ертөнц хэчнээн амгалан газар байх...
Сэтгэгдэл үлдээх: