Өдий зэрэгтэй яваа нь ээж, аавын минь ач гээд л төрийн ордоноос гавьяа шагнал хүртэж байгаа хүмүүс хэлдэг. Уул шугмандаа шагнуулагч этгээд өөрийнхөө төлөө хичээсэнээс тэр юмсан хэмээн хэдэн жилийн өмнө нэгэн нийтлэлээс уншиж байлаа. Тэгсэн ч, бусдын буянаар өдий зэрэгтэй яваагаа Монголчууд бид тунхагласаар. Ач санахын үлгэр энэ биз ээ.
Төрийн шагналтай дүйцэхгүй ч, өөртөө үнэт капитал болсон нэгэн цолыг өчигдөр гардан авлаа. Тэдгээр хүмүүс дунд хамгийн залуу нь. Бас намайг тодорхойлон танилцуулсан урмын үг... Сэтгэл дүүргэсэн, өөрийгөө мэдэрсэн тэрхэн мөчид хэнч аав, ээжийнхээ ачийг эрхгүй санагалздаг юм байнаа.
Тэд учраагүй бол би... гэхээсээ илүү 2 бурханы минь үр хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрхэн нэр төртэй биелүүлчихээд, одоо " гавьяаныхаа " амралтыг эдлэн суугаа нь эх орондоо төлөвшсөн 5 иргэн бэлдэж өгсөний шагнал юм уу даа. Өсөх насны хүмүүжил гэдэг хүний амьдралд суурь болон өөрчлөгдөлгүй дагах үзэл баримтлал болдог. Аливаад чин сэтгэлээсээ хандах, шударга байх, итгэл даах ухаан, зөөлөн араншин, хөдөлмөрч, тэмүүлэлтэй байх чанаруудыг гарын таван хуруу болсон үр үндэсүүддээ суулгаж өгсөн ээжийн минь ухаан, аавын минь нөөлөг биднийг өнөөдрийн өдий зэрэгтэй нийгэмшсэн иргэн болоход нөлөөлжээ.
Дүү нар минь, сонгогдсон ажилдаа үргэлж үлгэр дууриалыг үзүүлэн өгсдөг бөгөөд хэний ч итгэлийг хөсөрдүүлэлгүй амьдарч явна. Бид бие биеэ гэсэн нэгэн цөм байдгаас гадна ханиа болгон сонгосон бэр, хүргэдээ ч өөриймсөглөн бүлдээ багтаадаг. Хүний хүнийг хайрлаж байж ,өөрийн хүнийг хайрлуулна гэдэг хэлц үгийг дагах биш, хэнч байлаа тэр бидний ижил хүн гэдгээр энгийн хүлээж авдагт оршдог бол уу.
Та хоёрынхоо үр болон мэндэлж, үндэс болон үржих хувь заяандаа мэхийе.
Өнө оршиж, мөнх жаргаарай.


Сэтгэгдэлүүд:
Ted maani l urt udaan naslax boltugai!
Мийбү - хаана хэнд үгээ хэлж, үзгээ хөдөлгөхөө чамаар хэлүүлэхгүй, өөрийн толгойдоо итгэдэг хүн. Уучлаарай. Эм нээвэл уушиг нээ гэж... Олон хоногийн өмнөөс өрвөлзөөд байгаа танд хандаж, үгээ зориулъя.
1. Хүнд хандаж байгаа бол нэрээ нууцлах хэрэггүй. Хэн ч байлаа тэр хүн өөрийн үнэлэмжээ илэрхийлэх эрхтэй.
2. Ягтиймээг анх блог үүсгэн бичлэг үйлдсэнээс хойш би дэмжин, уншиж ирсэн. Өмөөрөх үе ч байсан, байх ч болно. Нэгэн явдлаас болж, бид хоёрыг муудалцан бие биедээ дургүй болсон мэт өнгийг хэсэг хүмүүс / жнь та / өмнөөс гаргаад байгаагаас бус би одоо тэр блогчиныг хүндэлж явдаг. Хойшид ч тйим байх болно. Хар хүний тлөө шар хүн гэдэгчлэн хооронд битгий яс хаяж, амаа билүүд.
3. Аль блогт ямар сэтгэгдэл үлдээхээ хувь хүн өөр нэгнээр заалгах тухай өөрөө надад заах гээд байна уу. Уучлаарай. Үгүй гэж хэлмээр байна. Муу санаж, дотроо үмхийрүүлж явдаг хүн биш юм.
Хэрүүл өдөөд блог бузарлаад байвал таатай санагдахгүй л байх. Танд таалагдаагүй бол өршөөнө биз. Бас ойр байгаад дэмий байлгүй дээ.
Ерөөл оршиг ээ хө.
Зоригт - ухааныг өвлүүлсэн нь том олз юм даа тэ?
ijiidee bichsen bichleg shigee bai, oir och. naad shagnal yaahav, enenees iluug l ah ni huleemne, chi ch chadna.
Lily - гялайлаа хө. Наадмаар аав, ээж дээрээ очиж нижгэр тэмдэглэнээ ккк
Тэнгэрийн дагина - гялайлаа, хонгороо.
Эрхцас - баярлалаа дүү минь.
Болорка - биш байна. кк
Хайр, ааая, толгой гэдрэгээ татчихлаа ш дээ...яасан айхтар магтдагийн бэ? кккк
Гого үүүнэртэй ус авах уу...
Bayar hurgie. Ontsgoi naadam boloh ni ee.
shagnaliinh neriig medehiinsan gsn hehe teguul erool heleed l yabj ogno doo bi hehe
Болорка - нэг тийм яагаав ийм ш дээ, хүмүүс тэгж хэлээд л, заза ерөөлөө гээд л тогтоочихий кккк.
Хий л дээ - гялайлаа хонгорхон минь.
Тэнгэрийн дагина - хүний өмнөөс дүгнэж байгаам уу?
найз нь наад руу чинь ч арай барахгүй байхаа даа.
Ах мэнь, нөгөө юуг яасан уу? кккк
Алтаргана эгч - гялайлаа. урам хайрласанд баярлаж байнаа. Үнэндээ тэднийхээ олгосон хүмүүжил суурьлаж өөрөө жоохон хичээсэний үр дүн юм даа.
Нини - баярлалаа.
Бадман - гялайлаа...хичээе ээ хө.
Ах мэнь, та овоо босгоо юу? дээдэх 2 ийг суухад зориулж ккккк
Аманжинка - баярлалаа хө.
Баяр хүргье.
Ymar ch baisan bayr hurgey eee...
Соно - баярлалаа. Уул нь цол мол гэж гайхуулсан биш юм шүү. Зүгээр л хүн өөрөөрөө бахархахаасаа өмнө аав, ээжээ боддогийг мэдэрсэнээ бичсэн төдий хэхэ
Баяраа - гялайлаа хө. За. ккк
Аяглал - гялайлаа, яанаа өөрийгөө хөөргөчихсөн мэт болчихож уу? уул нь аав ээжийн ач буянг л магтан дуулах гэсэн юм сан хэхэ
хахаха, мань бас тэгдгийн ш дээ, стадионд бөх үзэж буй наадамчид дунд орохоороо дууриагаад л суудгийн хихи
Сэтгэгдэл үлдээх: