Энхжин ахынхаар сонин ихтэй. Тавлаг сайхан зусаж байна. Та бидний тус дэмээр нэгхэн улирлын дотор энэ гэр бүл ядуурлаас гарсан ч хүний амьдрал хойно бас бус асуудал ундрах юм аа. Энхжин ах Хятад хөрөнгө оруулалттай компанид нүүрс зөөдөг том оврын автомеханизмын жолоочоор ажиллаад 2 дахь цалингаа авлаа. Цалинт хугацаанд хэдэн удаа ресс хийснээс шалтгаалж, хөдөлмөр хөлс бодогддог. Шинэ ажилд ороод удаагүй, бас шинэ биш машин дээр хуваарилагдсан гэсэн шалтгаанаар төсөөлж байснаас бага цалин авч байгаа ч чамлахаар чанга атга. Зүгээр сууснаас хамаагүй дээр. Өөрөө ч хамт олны дунд сэтгэл өөдрөг, мөн өрх бүлээ ч бардам тэжээж яваа өрхийн тэргүүн гэсэн бодолтойгоор сэтгэл тэнэгэр яваа биз дээ.
Саруултөгс эгчийн бие янзандаа. Хэдэн хүүхэддээ хань болоод л. Том Хонгороо багын тархины даралттай байсан нь сая анги дэвших шалтгалтандаа анхааран бэлдсэнээс ядаргаанд орон, эмнэлэгт хэвтсэн юм. Гараад удаагүй байтал мухар олгой нь үрэвссэн хэмээн оношлогдон, сар гарангийн өмнө хагалгаанд орсон. Энэ мэтэд манай хэдийн хэдэн бор төгрөг алганы завсраар урсаад гарах нь тодорхой.
Группын мөнгө, хүүхдийн халамжийн мөнгө 2 оор өдрийг өнгөрөөж байгаа төлөвтэй байна. Энхжин ахыг ажилд ороход нь, олны дунд муухай харагдах вий гэж группын мөнгөө 8 сар хүртэл урьдчилж аваад өмсөх хувцас цагаан хэрэглэл энэ тэрийг бэлдэн явуулжээ. Анхны цалин буухад нь намайг очоод аваад өгөөч гэсний дагуу тухайн компани дээр очиж, ня-бо, захирал нартай нь уулзлаа. Өөрийн холбогдох учир байдлаа хэлэнгээ, хойшид тусалж дэмжиж, харж хандаж явахыг хүслээ. Бидний хэсэг залуус нийлэн энэхүү айлыг дэмжиж ирсэн юм. Та бүхний тусаар өрхийн тэргүүн ажилтай болсонд магнай хагарталаа баярлаж байгаа гэлээ. Монголчууд л хойно, өө тэгэлгүй яах вэ? хамтраад анхааръя гэсний дагуу наадмын өмнөх цалин буултанд жолооч нарт цалингийн 50 хувийг олгосон бол Энхжин ахад 100 хувиар цалинг тооцож.
Гэсэн ч дээр хэлсний дагуу муухан машинтай эвдрэл засвар гэсээр ресс алдаж санасны дагуу мөнгө олгогдохгүй л байна. Манай хэдээр ийм сонинтой.

Саруултөгс эгчтэй ярилцлаа. Бидний хуримтлалын мөнгөнөөс 150,000 төгрөг зээлсэн дээ. Тэрнээсээ бага багаар төлж байгаа. Би цалинг нь авдаг юм. Гуйж чадахгүй ээ. Эгчийн дүү өөрөө мэдээд суутгаад аваа л гэдэг. Өнөөдрийн байдлаар, Энхжин ахын цалингийн хэдэн төгрөгийг том Хонгороогийн эмчилгээнд шаардагдсан мөнгийг хүүтэй зээлсэн хүндээ өгөөд юм үлдэхгүй төлөвтэй. Бидний хуримтлалын мөнгөнөөс би бага хэмжээтэй суутгаж авсаан. Бүрэн авч зүрхлэхгүйн билээ. Бас гэрийнх нь бороо нэвтрүүлдэггүй бризент муудсан тул хаа сайгүй дусаалга дусаад байгаа гэнэ.
Хэдэн хүүхдүүд гэр зуур байгаа тул бас ид иддэг нас нь болохоор хүнс их шаардагдах юм. Сүүлийн үед мөнгө зээлэх хүн олдохгүй буцалсан ус уучихаад л... гүйж явна. Арай томхон байсан бол гадуур ойр зуурын ажил олж хийгээд гэдсээ борлуулчих байсан байхдаа. Гэрээс гаргаж, хараанаасаа холдуулдаггүй надаас болж, энэ хэд минь миний л амыг харж өнжихийн...
... Нөхөр нь ажилд орсон сайн хэрэгч, бага боловч цалингийн орлого нэмэгдсэн ч, төсөөлөөгүй зардлууд амьдралаас урган гарсаар л. Гэвч баатарлаг ээж туйлдаагүй байна лээ. Зуны дулаанд гэрээ янзлаад, намар хэдэн хүүхдийнхээ сургуулийн хувцасыг бэлдчихвэл болноо гэсэн тооцоололтой өөдрөг хэвээр.
За, үг олдож үхэр холдох нь. Юу юугүй наадам ч болох нь. Эднийгээ ойрд эргээгүй. Нэг цуглаад очмоор байна. Гэхдээ наадмын дараа очъё. Хэдэн хоногийн өмнөөс зарлаж байгаад хүмүүсийнхээ ажлыг зохицуулъя. Хол байгаа та хэд минь гар сунгая гэвэл сайхан л байна. Надад хадгалагдаж байдаг хуримтлалын мөнгө бий. Гэвч тэрэндээ хүрэлгүй, онцын шаардлагатай үед гаргах үндсэн хөрөнгө мэтээр хадгалж байя, дэмжих үү?
Та бүхний минь санаа оноо юу байна даа? Өмсөхөө байсан хувцас, орны цагаан хэрэглэл, хөнжил, гэрийн эдлэл, хуучин бризент... танд юу илүү байна тэр чинь байхад л болно. Амьдрал өөд гар сунган зүтгэж байгаа хайр татам зургаан амиа аваад л явъя. Намраас миний зүгээс та нартаа хэд хэдэн сонирхолтой санал гаргасан гадаадад ажиллаж амьдардаг блогчидынхоо хүслийг / өөрсдийнх нь зөвшөөрлөөр / танилцуулна. Бид олуулаа тул чадалтай. Ядуурлаас гаргаад, 4 үрийг нь гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчихээд, өөрсдөөрөө тэднээрээ бахархан суух цаг хүртэл салахгүй.
НААДМЫН ДАРАА БУЮУ 7 САРЫН 18 НД 11,00 ЦАГААС
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ХӨШӨӨНИЙ ЗҮҮН ТАЛД УУЛЗАЯ.
ЮУ БАЙГААГАА ИЛҮҮЧЛЭЭРЭЙ...
Энэ миний нэр дээрх Голомт банкны
төгрөгийн картны дугаар - 5548 3512 9926 3322
Шаардлагатай гэвэл валютын дансны дугаар нээе.
Жич. Бас Солонгосын Сарнайха ахлагчтай багаас ирсэн хувцас, гоо сайхны хэрэгсэл, хичээлийн хэрэгсэл тоо ёсоороо гэрт байгаа. Тэгнээс бас бус зүйлсийг авч очноо.


Сэтгэгдэлүүд:
Охины хувцаснаас илүүчлэх юм харъя
Дараагийн хүү 6- р анги төгссөн. 14 настай. Насандаа таарсан нуруу туруутай хүү бий.
Дараагийн охин 3- р анги төгссөн. 12 настай. Бас л насандаа өсгөлөн нуруутай охин бий.
Бага хүү 6 настай. Намар сургуульд орно. Яс томтой биерхүү хүү бий. Ээж нь 166 см хэрийн нуруутай, мах мариа таарсан бүсгүй байгаа.
Гялайлаа хонгороо. За найз нь гарлаа. Том Хонгороод аавынх нь цалинг өгөхөөр уулзах ёстой.
нээрээ би ойрд эдний тухай дуулаагүй, юу болоо бол гэж бодож байлаа...нэг хүнд, нэг гэр бүлд амьдрах итгэл урам хайрлана гэдэг хамгийн том үнэт зүйл шүү. Вафлиа дүү минь буяны хариуд буян ирдэг юм даа
сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж үнэн юм даа...тэд маань чадаж байна цаашдаа ч чаднаа..
чи шүү
Бага хүү нилээд турчихжээ. Орой бүр аавыгаа санаад байна гээд уйлдаг гэнээ. Аав нь та нарта мөнгө явуулах гээд ажил хийж байгаам чинь эгчийн дүү битгий уйлаарай гэсэн том нүдэнд нь нулимс цийлэгнээд, тэрийгээ надад харуулахгүй гэсэндээ малгайн дороо нүүрээ нуугаад байна лээ, хэхэ.
Тэнгэрийн дагина - зөн билэгтэй хонгор шүү ккк. Тэд маань чадахын төлөө эрмэлзэх тусам бид урамших... хэн хэндээ нөөлөгтэй үйл шүү тйимээ хө айн? гоёо гоёо гоёо. ккк
Хавкс - 2 лаа саййййхан нааднаа, кк
Очноо
Илүүчлэх зүйл бол юу ч байсан болноо хө. Гялайлаа. Зурвасаар утас авч болно шүү, за.
бие юуны амар сул жаргалтай болох.... Инжинааш
Нэндээ - минийх биш ээ, хө. биднйи хүчээр.. таны ч хүч оролцоо бий ш дээ кк.
Стайлс - та төгүүл нөгөө ганцаардсан номоо сугавчлаад очнооо ккк
Эминэнт - чи яахын? уриалчихаад наана нь байхын ккк
Люза - энэ бандгар дүү хаана явнаа кккк. Ингэхэд хаачна гээд алга болов? гайхаад л байгаа шүү..
Эмбий - окоо тнкс... гэхдээ очиж амжсангүй ээ...соори... дахиад хойшлуулахаас даа.
Сэтгэгдэл үлдээх: