Жаргалын дээд нь сэтгэлийн амгалан билээ.

ЮМ БҮХЭН УЧИРТАЙ

Мэддэггүй эрээн цоохрыг мэддэг мэргэн цоохор болгохыг хүснэм.

Хөдөө амарсан тухай дэлгэрүүлнэ гэж амласанаа мэдэж л байна. Гэвч доорх асуудал толгой ороогоод,  амралтын сонинг бичих аппетитыг багасгаад байна. Надад англи хэл сурах ёстой гэсэн эрмэлзэл үүсээд нэлээд удсанч одоогийнх шиг нөхцлийг бүрдүүлэн өөрийгөө идэвхжүүлсэн үе олдож байгаагүй. Нэг сар хэнд ч саад болохгүйгээр өөрийнхөө орон зайг бүрдүүлэн, " тэр муу " тэнгэрийн од мэт хол  " орших " хэлийг сурахаар шийдэв.

Гэвч мэддэггүйд эрээн цоохрын үлгэрээр, хэрхэн зөв аргыг баримтлан богино хугацаанд үр дүнтэй хичээллэхээ тогтоох хэрэгтэй тул мэргэн уншигч та нарынхаа тусламжийг гар сунган гуйх гэсэн юмаа. Надад янз бүрийн автортай англи хэл өөрөө сурах зэрэг 8 - 9 ном байна. Худалдаж аваад хэд эргүүлээд, номын шүүгэндээ залсан байдаг. Шороо тоосыг нь гөвөөд ашиглах боломж байна. Гэвч би өөртөө багш байж чадах уу?

Гэрээр багш аван нэг сар суухад,  өөрийгөө цааш аваад явах хэмжээний суурь хэлний ойлголттой болох уу? Эсвэл Ягтиймээгийн бичиглэсэнчлэн дурын утга зохиолын ном аваад орчуулна гээд суучих уу? Бүгдийг холиод, 2 - 3 цаг ном орчуулах, ярианы хичээл, дүрэм, үг цээжлэлт, бие  даалт гээд хоногийн 24 цагийг хуваарилах уу? ТВ г бол англи суваг дээр тавьж үзнэ. Доогуураа хадмал орчуулгатай англи хэлний нэвтрүүлгийг ажиглан дагаж хэлж заншина... гэсэн хэдэн бодол байна.

Яавал ? ...

 

Сэтгэгдэлүүд:

1. anna (зочин) | 2009-07-26 16:04:39
Hi,there
bi USAd bdag end anh irehdee tiim ch sain bgaagui bas end 1 odorch hicheeld yavj uzeegui odoo bol humuus end torson uu gedeg um za za gol umaa bichii bi dondoo sub-tai kino uzdeg bsan tegeed ter ugnuudee dandaa oguulbereer ni tseejildeg ug ugeer n tseejilhed tiim ch daraan holboj yarihad tovogtei bdag umaa bas nomiig zaaval orchuulah geed bailgui dahin dahin sain unshaad l bai aan bas ter gariin avlaga nomnuud neeh sain bish bi mgld baihdaa teriig chin 7 jil sudlaad suraagui za aja aja amjilt
2. Вафль | 2009-07-26 16:11:53
Анна - гялайлаа хонгороо. Чиний зөвлөгөө бол өгүүлбэрээр цээжлэхийг санал болгож байна уу. За.
3. Орнелла | 2009-07-26 16:19:47
4. becky_p | 2009-07-26 16:40:54
ер нь яг ном үзээд сурдаггүй юм байна лээ. нөгөө дүрэм цаг энэ тэрийг нь хараал залхуу хүрээд байдагын.
орчингоо сайн бүрдүүлээд, практик сайн хийгээд хамгийн гол нь байнга хэрэглэж байх. болж өгвөл гадаад найз нөхөдтэй байвал хэл сурахад маш дөхөмтэй юм байна лээ.
5. Вафль | 2009-07-26 16:45:54
Pushpa Parimal - хэхэ

Бэкки - практик... ок гялайлаа.
6. ooolhonooo | 2009-07-26 17:01:07
bi lav neg sariiin vaacum surgaltand suusan tend sain nudsendee yamar ch baisan durem bol gartsaagui saijirdag yum bna lee. Dutagdaltai yum ni duuudlaga deer oligtoi ahits garaagui yamar ch bsan duudalag ih chuhal bas ugnuuudiig hoorond ni holboj helehdee yaj zov helehuu gedgiig sain har yarianaas harah heregtei yum shig sanagdsan. Ug tseeejilehguigeer yarina gej baihgui l dee yamar bsan heden ugtei bval hoino urd oruulj humuustei bainga haritsaad bval nogoo huneesee heleh ug emotioniig ni sain anzaarach bval surah baih gej bodnom
7. Вафль | 2009-07-26 17:10:30
Өөлхөнөө - би боддын... ярьж сурах нь хөгжим сонсож байгаа мэт мэдрэмж шаардах байхаа гэж. Аялга, нугалаа гээд л...

тэгэхлээр яриаг хар гэдэг нь сонс, ажигла гэсэн үг байх нь ээ, бас өөрийн гэсэн суурь үгтэй байж гэмээнэ цааш нь амьд харилцаа үүсэхэд хэрэг болох нь... гялайлаа хө.
8. ooolhonooo | 2009-07-26 17:15:14
chi ch bas mundag uhaantai dugnelt ugcheee. bi ni uuruu angli helend sain bish ch gesen joohon turshlaga ntr ni bdgiin. bid nar chini bagaasaa l huneer huchluulj sursaar baigaad bie daaj hiine gedeg zuiliig erduuu hevshmel bolgoj chadahgui bgaaa ni haramsaltai sanagddag za amjilt naizaaa chi chadnaaaa
9. ЗОРИГТ8 | 2009-07-26 17:16:12
Миний хувьд нэг англи хүнтэй хамтраад худлаа ч хамаагүй яриад сурчуул үр дүнтэй санагддаг...
10. Вафль | 2009-07-26 17:22:55
Өөлхөнөө - биеэ хүчлэх рефлексийг сэргээе, дайраад ... тнкс

Зоригт - шууд практик ок. гялайлаа гэвч хаана байна ногоон хэлтэй надтай цагаа үрэх шонкор хамартан гэхгүй юу хэхэ
11. ooolhonooo | 2009-07-26 17:25:29
Zorigt agaaad zahichih oloood l ogno naadah chini odoo huuhnuudiin erunhiilugch chinii toloo bol chadnaaa
англи хэл дээр харилцан яриа ихтэй кино үзээд л байвал амархан сурах байх, солонгост байгаа монголчууд тв үүдийнх нь сериалуудыг үздэг нь их амархан хэл сурчихсан санагдаад байдгийн... Манай номнууд ч дээ, нэг хоёр эргүүлээд л далд хийчдгий ш дээ,,,

Тогтмол цагаа хуваарилна гэдэг чинь өөрөө их зөв санаа, өдөр бүр 20 минут ч болтугай бариад л байхад мартагдахгүй. Тэгээд амжилт хүсье
13. molor | 2009-07-26 17:34:19
Заа амтат жигнэмэгээр маань юу байна уу даа гэтэл англи хэлж суржийсан байш дээ. Би час тэрнийг чинь сураад авах санаатай нүдээл байгаам. Наэг ном тэврээд авсан. Харж л байя
14. Вафль | 2009-07-26 17:44:37
Өөдхөнөө - хэхэ

Бялзуух - тэр номнуудын сайн мууг мэдэх хэмжээний мэдлэгтэй болчихвол сайхнаа, хэхэ. гялайлаа.

Болор7 - Уралдах уу? 2 лаа. хэхэ.
Бооцоотой байж ч болох юм тийм үү.
15. molor | 2009-07-26 17:52:10
Зээ би бооцоотой л бол чартаа ч тоглоход бэлэн хүн дээ гээл худлаа хэлүүл балрав аа, айжийнаа хонгороо
16. Вафль | 2009-07-26 17:56:19
хэхэ, хөөрхөн ш дээ... шартай хүнтэй уралдуул хэн хэндээ нэмэр баймаар тэ? ккк.
та хоёр уралдчихаа, би шүүгч болчий, тээд уралдсан хоёр нь ч сураад шүүж байгаа нь ч тэднээсээ дутаж болохгүй гээд сурчий ш дээ, хэхэ
18. molor | 2009-07-26 18:04:54
Хаха, ер нь голоос нэг шар юм горойгоол гараад ирэх чинь, үзчихийм үү?
19. commie | 2009-07-26 19:08:07
Би өөр нэг шартай хүн хайж байгаад ороод ирэв, уучлаарай!
20. commie | 2009-07-26 19:18:51
Бas medmeer yum bna aa,Mongolchuud aa! Uher mONGOHUUD AA! mA NAR AA!
21. commie | 2009-07-26 19:30:14
Чавганц аа! Баруун гараa aa! Бид айдаг ш дээ!
ггёлйа3455767878990арөрөрөрөлөЁМИТМССЁЁЧЧЧЧЧЧЧЧЧЧЧЧЧЧЧЧ
22. Tlg_UB | 2009-07-26 19:42:21
Хамгийн хурдан сурах арга бол орчинд нь очих. Англи Америк руу хагас жилийн курст явчаад ир. Үнэхээр амьдралд чинь зайлшгүй хэрэгтэй байгаа бол зохицуулж болох асуудал.
2-т Англи хэлээ дадал болгох хэрэгтэй. Өдөр болгон хэрэглэж байж сайжирна. Тэрнээс шууд роман орчуулна гэж юу байхав дээ. Ягтиймээ ч гэсэн тэнд нь очиж байж л сурсан байлгүй.
23. tuvshin (зочин) | 2009-07-26 19:55:22
Тийм шүү хэл сурна гэдэг маш хэцүү. Гэхдээ надад хэл гэрээр сурдаг дэлхийн №1 программ байгаа. Энэ программаар зөвхөн Англи хэл гэлгүй нийт 30 гол хэлний сургалт байдаг. Үүнд Япон, Солонгос, Хятад, Герман, Итали гэх мэт гол 30 хэл. Энэ программыг АНУ бүх төрийн байгууллагууд хэрэглэдэг. Энэ программтай байхад ямарч багш сурах бичгийн хэрэг байдаггүй юм байна лээ. Хэлийг ямар нэг аргыг хичээл зүтгэлтэй хавсарч байж сурдаг юм шүү. Хүсвэл залгаж программаа үзэж болно шүү. 96622496.
24. altargana | 2009-07-27 08:02:04
хүн хүний сурах арга өөр юм шиг ээ, би бол эхлээд уншиж бичиж сурдаг, орос хэлийг ч ялгаагүй ном сонин сэтгүүл уншаад л ойлгоод л байна, дүрэм ч бас судалнаа. Тест бөглөхөд 80- аас дээш л авна. Тэгээд хэзээ хойно оросуудтай найзалж ярианы хэл маань хөгжсөн. Энд бас мэргэжлийн зарим хичээл маань орос хэл дээр ордог, учир нь техникийн бүх баримт бичиг нь орос дээр болохоор тэгж шаарддаг байсан нь бас нөлөөлсөн. Дараа нь ерөөд оны дундуур манай техник технологи барууныхаар солигдож бас инглиш гадарлах шаардлага гараад техникийн хэл халтар хултар сурахчаа аядав.АНУ-д ирээд хүн юм хэлэхээр ойлгодоггүй, бичихээр нь ойлгочихдог инээдтэй юм болж байлаа. Тэгээд нөгөө хуучин сурсан аргаараа уншаад л байна, тэгж байгаад хэлд орсон ч хэлтэй гэж хэлэх яагаа ч үгүй байнөө...тиви үзэх сайн гэдэг гэтэл би дургүй, тэгэхээр аль болохоор их ярих л хэрэгтэйм шиг санагдсан. Дүрэм бол мэдээж мэдэх шаардлагатай.Уншихаас гадна бичих нь үгээ алдаагүй зөв тогтооход хэрэгтэй шүү.

Өөрөө хичээгээд сурсан хүн олон байдаг, уйгагүй л оролдох хэрэгтэй дээ. Амжилт хүсье
25. nekee | 2009-07-27 08:29:01
tur ch gesen angli nohortei bolchooch kkk .neeree reporm cnini ehleegui l baigaam uu .chatnii angli heltei hun olj abaa
26. SSunday | 2009-07-27 08:31:11
Чи өөрөө хэр зэрэг дайчин, туйлбартай гэлгээс их юм шалтгаална даа. Анхан шатны мэдлэгтэй бол өөрөө бие даагаад цаашаа үзэхэд болох байх өө. Үгүй бол эхнээсээ сайн багшаар системтэйгээр сууриа сайн тавих нь чухал юм шиг санагдсан. Миний бодлоор заах арга сайтай багшаар заалгасан нь хамаагүй үр дүн илүүтэй байна гэж бодож байна. Өөрөө бие даана гэхээр цаг дэмий алдахын нэмэр дээ. "The English avenue" гэдэг сургалтын төвийн захирал хүүхэн "Чухал яриа"-д их сүрхий ярилцлага өгсөн байсан. Тэднийх овоо гэсэн сэтгэгдэл төрсөн шдэ.
27. SSunday | 2009-07-27 08:33:08
Манай Монголд сургалт маш чанартай, төлбөр хямд байдаг юм шүү. Монголдоо нэлээд сайн сурч байгаад гадагшаа явбал илүү дээр гэж зөвлөх байна. Юу юугүй гадагшаа явж мөнгөө дэмий үрэх хэрэггүй.
28. Du | 2009-07-27 10:05:20
Гөөүлдэн бирийж гээд эрклаамдаад байсан зуны сургалтанд суучаач. Тэгээл маргаашнаас нь англиар инээж ханиагаад унахгүйч гэлээ арай гайгүй ярьдаг болчих байлгүй дээ. Тэрнээс Арго марго дэмий бий вий.
29. LuZa | 2009-07-27 10:11:58
Вакум орчинтой сургалт дээр байх гэж бодогдож байна. Ер нь ямар нь хэлийг хурдан суръя гэвэл их ярь гэдэг юм. Гэхдээ өдөрт хоёр гурван цагийн хичээл дээр хангалттай ярьж чадахгүй л байх даа...
30. bolorka83 | 2009-07-27 16:38:17
sonsoj oilgoj zob yarih 2 l chuhal bh da tv sain uzeed mp dee english duugaa dagaj duulad orchuulaad baival bas zasardag yum bnle
31. Hilde | 2009-07-27 18:24:56
Анхан шатанд болон дүрмийг яах аргагүй багшаар системтэй заалгахыг зөв гэж хувьдаа би боддог. Харин суурь мэдлэгтэй болсон үедээ бие дааж тухайн хэлийг сонсож, ярьж, уншиж, зүүдэлж, мэдрэх гээд бүхий л сувгаа ашиглаж хэлний түвшнээ сайжруулж болно.
32. angelic_universe | 2009-07-28 00:33:01
Сайн байна уу. Таньж байна уу?
2-лаа хугархай ч гэсэн англишаар ярих уу? Тэгээд ч ..... зазазаза болий алуулна..... хахахахаха
33. Жиргээ | 2009-07-28 09:38:11
besheenee...
zuvxun yarij surna gevel ug, uguulber l tseejleed bai, orchind ni ayandaa yarij surna.
Xerev bichgiin englishtei bolyo gevel medeej bagshaarshd....naiz ni shamdaa unegui zaanaa...kkk
34. Жиргээ | 2009-07-28 09:39:00
TER minii suulchiin bichlegt taniig shuumus bolgochixson bailee, yamar uchirtaim boo medee
35. Oyuna | 2009-07-28 10:40:01
Зоригоотойгоо санал нэгтэйгээр тэр нутгийн гийчнийг танилаа болгоод тал бүрт хамтдаа явсаар ярьсаар байгаад ойлгох чухал ч зөв бичгийн дүрмийг манай багш нар сайн заадаг дээрээс нь биеэ дайчлаад өдөрт ганц хоёр хуудас өөрийн сонирхдог төрөл жанрын номыг уншуул гадгаад хэлийг үтэр түргэн сурмой гэж найзынх нь мэргэнд буужийна
36. bagi (зочин) | 2009-07-28 15:50:01
hi.minii bodloor neeh ih nom unshaad saijrahguie.amerik huntei ichij zovolgui buruu yarij bsn ch hamagui yariad l bh heregtei.gehde mgld bas ter bur huntei yariad bh bolomj baidaggui.
oor bas friends geed kinog medne te.ter kinog uzed bvl ayugui sain hel saijirdgiin shd.ug helleg ni engiin oilgomjtoi funny. amidral deer ih hereglegddeg ugnuud bdg yum shig sanagddag (nadad l lav ih tus dem bolson gej boddogiin shd)
37. dream | 2009-07-28 16:54:31
би ингэж боджээнаа. дүрмийг бол багшаар заалгахаас өөр арга угаасаа байхгүй.
аа харин хэллэг сонсголыг бол дуу дагаж дуулбал дээр байх. би лав жаахан байхдаа юу гээд байгааг нь мэдэхгүй л дагаж дуулаад байдаг байсан, одоо бол гоё дуу гэж бодсон дуугаа нет-ээс үгийг нь хайгаал дагаж дуулдын. тэгэнгүүт чинв ямар үгийг яаж хэлээд байна, аль үг нь бараг хэлэгдэхгүй байна, аль үг альтайгаа нийлж яаж дуудагдаад байна гэдгээ анзаараад эхэлдийшд. миний дуудлага бол тэгэж л сайжирсан байх. тэрнээс биш би багш нараар ийм ийм авиа нийлж ингэж дуудагдана гэж огт заалгаж байгаагүй.
ном унших гэхийн оронд доороо хадмал бичигтэй /subtitle/ кино сайн үзэх хэрэгтэй байхдаа. энэ дээр хүний хэлсэн шиг Friends бол бараг тохирно доо.
38. m (зочин) | 2009-07-30 00:57:26
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
39. miibu (зочин) | 2009-07-30 10:55:56
zail zail, eniig suraagui odii nasaltlaa yu hiij yavsiin, neeh hachin teneg huuhen, tegeed bas hun hund zovolgoo uguh gej hicheej yavdgaa boli,
40. closefriend | 2009-07-30 11:12:21
Эрдэм сурах тусам эрдмийн оройгүй гэдгийг гадарладаг гэж. Манай вафль ч оройруу нь л зүтгэж бйана даа. Амжилт хүсье. Би ч гэсэн боломж олдвол нухмаар л байна.
41. closefriend | 2009-07-30 11:14:13
ном бариад сурч болно. Ямар ч тохиолдолд чи ахиж бйадаг. Харин аль нэг тал нь илүү хөгжөөд бйадаг юм. Яриаг нь сурах бол орчинд нь орох хэрэгтэй. Гэхдээ эхлээд арвин мэдлэгтэй болсон байхад яриа нь орчинд нь орохоороо амархан сурчих юм шиг билээ.
42. hawks | 2009-07-30 11:17:31
zugeer l nom unshaadiidag gesen shd gadaadaar tegeel surchdag gesen. bi daanch nomoo olohgui bgaan hehehe
43. Хэнхэг Гэндэн | 2009-07-30 11:23:13
күээ энэ хүмүүс яасан ч амархан сурчдийн .

Хүн хүний сурах арга өөр байх оо.

сурах бодит шаардлага байгаад үнэхээр их хүсэл байх юм бол чи сурчихно оо Вафль аа. гол нь айж болохгүй, ичиж болохгүй

хамгийн сайн арга гэвэл гадгаад нөхөртэй болох аль эсвэл архи уунгаа англиар ярих юм шүү дээ
44. Ангараг (зочин) | 2009-07-30 11:36:53
Сайноо?
Манай багш нар дүрмийг маш сайн заадгийг энд ирээд мэдсэн. Дүрэм нтрийг бол багшаар заалгасан нь дээр биз.
Хүн хүний сурах арга өөр шүү дээ. Тийм болохоор чи өөрийнхөө давуу тал дээр тулгуурлаж сурвал нь үр дүнтэй болов уу.

Монголд ярих нөхцөл бага учраас өөрөө өөртэйгээ л дасгал сайн хий. Тухайлуул, алхам тутамдаа таарах үйлдэл, үг өгүүлбэрийг английш руу хөрвүүлж бод. Бас бич. Дүрмийн чинү ч давтлага болно. Ганцаараа байхдаа чангаар сайн ярихгүй юү. Уншихдаа ч бас чангаар унш. Тээд юм сайн сонс. Кино үз. Кино, тв шоу, мэдээ нтр үзэх (сонсох) их сайн юм билээ.

Чин сэтгэлээсээ хүсчүүхэд бүткүй юм гэж үгүй дээ. Чи ном их уншжийсан хүн хурдан сурнаө. АМЖИЛТ хүсий.
45. Сарнайха | 2009-07-30 11:54:46
хайр мээн хэрвээ хүсэл шаардлага хоёр давхцуул яаж ч бсн сурийшд,
нэг ах бдын бие дааж 3 жил англои хэл сурсан гэжуугаа,
тэр хүний туршдлага их таалагдсан,
өөрийхөө сайн мэддэг уран зохиолын ном жишээ нь шадар 3 цэргийг мгл англи хоёр хэл дээр нь олж аваад, англи хэлэээр нь унших мэдэхгүй үг таарах болгонд словардаад блгүй ойлгохгүй ч бсн умшаал бай, учир нь чи шадар цэргүүдийн зохиолыг сайн мэднэ тэхээр ойролцоогоор баримжаагар юу юу гэж бичсэн бгааг аяндаа ойлгодог болдог гэнээ яг энэн шиг өөрийн сайн мэдэх зохиолоо англи дээр умшаад, 3 жилийн дараа вода снег болно гэнээ хэхэ,
46. LuZa | 2009-07-30 11:59:28
Гэндэнгийн үгийг дагуул мөнхийн согтуу байх нь байна ш дээ хихи
47. Style_s | 2009-08-04 21:19:20
hi hongoroo
48. Сарнайха | 2009-08-04 22:09:33
санаалийгааа
49. claus | 2009-08-04 23:42:20
Аруун хэдэн жил заалгасан орос хэлээ сурахгүй яааядээ гэж бхд. юүн англиш хэл хэхэ
50. boljmoriin tuhai (зочин) | 2009-08-05 23:45:10
Boljmortoo baahan handiv tsugluulsan ter munguu yasan ba odoo bolj bui unen yvdalaa tailbar hiih heregtei.
Anh medee tugeesen hun ta.Amerikt buh ym ni unegui bolchdog gazar hudlaa baahan mungu tataad.
51. bi, ah ni (зочин) | 2009-08-06 05:58:49
Чамд зорьсондоо хүрэх сэтгэлийн хат бий гэдэгт итгэдэг. Сурах аргын тухайд хүн бүрт тохирсон шилдэг арга гэж үгүй. Харин хүний өөрийнх нь чадвар, арга барилаас ихээхэн хамаардаг, жишээ нь Хэнхэг Цэцэг гээд хүн байж, хувьсгалаас өмнө л дөө. тэр хүн Английн хатан хааны дардас бүхий хэдэн шинжээч+доншүүч, одоогийнхоор геологич юм уу даа, нарыг дагаж 2 сар хээрээр тэнэж. Тэд бодохдоо энэ монгол тэнэг нөхөр шүү, хээгүй бас зардалгүй амар амьтан гэж ярилцаж байж, нэг ёсны тэдний алиа салбадай мэт аашилж байсаар үлдсэн гэдэг. 1910-аад онд Унгарт тэдний нэг нь нэгэн монгол хүнтэй таарч монгол гэдгийг нь мэдэнгүүтээ Хэнхэг Цэцэг гэж мэдрэл нь тааруу ч тусархуу танилтайгаа хэлж тэд ч сүрхий дотносон ярилцаж л дээ. Хэд хоногийн дараа нөгөө монгол тэрхүү англи эрхмийг үдийн зоогонд урьсан ба тэнд монголоос ирсэн бичгийн их хүнтэй танилцуулна гэж. Тэр хүн нь нөгөө Цэцэг байсан байгаа юм, мажор, гэрман, манж, англи хэлээр төрөлх хэл мэт ярих түүнийг бахархсан, бас балмагдсан гэдэг. Хэнхэг 10-аадхан жилийн дараа ийнхүү уулзахдаа үнэнээ өчсөн нь: би англи хэлийг сурахдаа та бүхний экспэдицэд орж салбадай, зарц мэт орж аашилсан ч гэлээ танай эх хэлийг та бүхнээс сохор зоосны өлтөггүйгээр сурсандаа ихээхэн олзшаадаг, манайхаар миний багш мэт морилоорой гээд ХонгКон дэх хаягаа өгсөн гэдэг. Ийм нэгэн түүх мажор орноор аялахад сонсож байсан юм. Энэ хүн бол манай Хэнхэг Гэндэн шиг л дунд нь ороод л сурсан байгаа биз?
Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүйн үлгэрээр бид бүхэнд өөр өөрсдийн арга буй за.
52. nekee | 2009-08-06 07:50:43
Sarnaihiin hair ni haachsiin
53. Сарнайха | 2009-08-06 08:19:56
миний хайр Египет яюцышд ккк
54. Du | 2009-08-06 14:16:16
Та хаа явнаа
55. nekee | 2009-08-07 07:40:36
aan hair chini teguul chamd alchuur bolgood ogchii geed lab 1 primadiig ni chirch irhiim bna daa he he
56. Жиргээ | 2009-08-08 09:56:39
becheen men amarchee, sxan amraarai.
57. closefriend (зочин) | 2009-08-11 18:41:56
Chi mini haana yavna ve
58. Сарнайха | 2009-08-13 09:00:05
Паах Некээ би ямар динзаавр юмуу пирамидаар нусаа арчааал
59. chimeglen | 2009-09-02 06:36:38
чамд амжилт хүсий
60. bi ch bas (зочин) | 2009-09-02 07:33:51
bi ch bas english surah husel ermelzleer duuren. Zarim huniig bodohod denduu buren duuren nuhtsuluur hangagdsan bh. gelee gehdee ch surahgvi bna. Argagvishde beldsen nom dewtree ashiglahgvi bgaam chine.
boldog bol shuud togloiruga hiichih yumsan.
hurdhan englishtei bolmoor bna.
manai-d gaigvi sain surgaltiin bii yu?
englishtei bolood tugdreh uilgvi yariltsaj bgaa humuusiig haraad ataarhdag.
61. би ч бас (зочин) | 2009-09-02 07:52:16
би ч бас англи хэл сурах эрмэлзэлээр дүүрэн. Гэвч зарим хүмүүсийг бодоход дэндүү бүрэн дүүрэн нөхцлөөр хангагдсан орчин нь байгаа байхгүй юу. Гэлээ гэхдээ сурахгүй байна. Аргагүйшдээ бэлдсэн ном дэвтрээ ашиглахгүй байгаа юм чинь. Болдог бол шууд толгойруугаа хийчих юмсан. Хурдхан англи хэлтэй болмоор байна. Манайд дажгүй сайн сургалтын төв байна уу. англи хэлтэй түгдрэх зүйлгүй ярилцаж байгаа хүмүүсийг хараад атаархдаг.
Англи хэлтэй боломжийн эрэгтэй найзтай болмоор байна.
office_word92@yahoo.com хаягаар х
62. SUNshine (зочин) | 2009-09-07 20:12:12
Вафль-аа чи бид 2 л адилхан байгаан байна дөө,би бас сурах сайжруулах асар их эрмэлзэл кккк би унших, сонсохоор 60%тай ойлгоод л байдын ярих гэхээр л таг кккк. Гол нь ичихгүй буруу ч хамаагүй яриад л байх хэрэгтэй санагдсан. Ер нь хамгинй хэл сайн сурах арга нь орчинд нь л юм шиг байгаамдаа. Найз нь сүүлийн үед харин гадны сайтуудаар л их ороод уншаад байгаа, тэгээд л ойлгохгүй болоод ирвэл словариа барьж аваад л..
Амжилт хүсье, чи чаднаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.