Жаргалын дээд нь сэтгэлийн амгалан билээ.

ЮМ БҮХЭН УЧИРТАЙ

Тархинд эргэлдэх элдвийн бодлууд дундардаггүй ээ.

Хүнд аура гэдэг гэрэл байдаг гэж уншиж байлаа. Тэгээд тэр гэрэл нь эвдрэхээр, эсвэл бие  нь өвдсөн газраа гэрэл сааралтдаг гэж ойлгож билээ.

Гэтэл орчноо хүн өөрөө бүрдүүлдэг гэнэ. Хөөрч баярладаг, инээд цалгисан гэр бүл, сайхан зүйл боддог, зөв амьдардаг хэн бүхний гэр орон, орчин тойрны эд хогшил тэрхүү байдлыг мэдрэн эргүүлээд, тийм энерги / эрчим / ялгаруулдаг гэлээ. Өгвөл өгье гэдэгтэй ижил. Эсрэгээрээ бол эсрэгээр.

Юм бүхэн учир холбогдолтой юм аа. Иран Иракад болж буй дайн самуунд нэрвэгдсэн ард олон айж чичирдэг байна. Уул ус, агаар, хөрс бас айдаст авдаг. Энэ айдас нь салхиар, усаар, хөрсөөр дамжсаар газар хөдлөлт, далайн шуурга болон нэгдэж, байгаль дэлхий бас л өөрийнхөөрөө айж, ширвээтсэнээ илэрхийлдэг гэнэм.

Орчин цагийн эрдэмтэд ертөнцийн мэдээллийн сантай холбоотой судалгаа хийгээд, хүн төрөлхтөн материалист үзлийг илүүд үздэг шинжлэх ухааныг идеалист '' хэв маягтай '' хамтруулан судлавал дэвшингүй хөгжих, эх дэлхийтэй хамт удаан жаргалтай оршин тогтнох эх үндсийг нээх боломжтой гэсэн байх юм.

Аавынд нэгэн шармал бурхан бий. Гарал нь нагац ах гадаадад явж байх үед эмээд зориулан худалдаж авчирсан тул би тоодоггүй. Үе дамжин шүтэгдсэн бол тоох байсан юм байлгүй, хэхэ. Гэртээ очоод бурхан байдаг хүндэтгэлийн тавцангийн 2  газар чихэр эсвэл аваачсан зүйлийнхээ дээжийг тавих байсан ч, тоогоогүйгээс урд нь тавьдаггүй байсан юм. Тэгсэн ээжид '' юм мэддэг  '' хүн  ... танай шармал бурхан ингэж хэлүүлж байна.

- Шороо тоосонд дарагдахгүй.  Гуунд баймаар байна гэж байна гэжээ. Инээд хүрэн сонсож байснаа бодлоо. Нэгэн хүү алс хол газрыг зорин эрдэм сурахаар явж л дээ. Хөгшин настай ээж нь шүтэх гуулин бурхан авчрахыг захиж. Хүү эрдмийг өвөрлөсөн ч, эхийнхээ захиасыг умартсанаа гэрийнхээ ойролцоо ирээд санажээ. Сандарсандаа, уулын чулууг хадганд боогоод гэртээ орж дээ. Ээж нь миний захисан бурхан гээд, авдран дээрээ залан өглөө бүр сүү, цайныхаа дээжийг өргөнө. Хүү нь, нээж харвал чулуу болчихно  шүү гэсэн тул хадагтай нь л шүтдэг байж. Насан эцэслэхийн өмнө сүүлийн үгээ хүүдээ шивгэнэсэн нь, хүүгийнхээ авчирсан бурханг хараад нүд аних хүсэл байж.

Хүү халгасаар, хадагтай зүйлийг нээхэд алтан шаргал бурхан наранд гялбам гэрэл ойлгож байсан гэдэг.

Бодит зүйлийг байхгүй мэт зүйлээр төлөөлүүлэхээ гэж...

Сэтгэгдэлүүд:

1. iin | 2009-08-20 04:36:33
бодоод л байвал бүх юм хий хоосон болчино, харьцангуй, хэмжээндээ, ,,,,
2. Монгол Зон | 2009-08-20 04:42:08
ухааруулаад л, уламжлал заншлаа сэргээгээд л сууна уу, зөв дөө хө. хүн гээч сэтгэлийн амьтан, сэтгэл гээч маань итгэл, сүслэл, хорсол бухимдал бүхнийг л агуулах буй за. баясан уншлаа ах нь.
3. Догшин ХАЙРХАН... | 2009-08-20 04:48:30
Камертоны цагаан дарь эхийн доиог байна.

Би ойрдоо тун удахгүй үхэх сэжим төрөөд байх юм. Зарим хүмүүс үхэхэээ урьдчилж мэдээд байдаг гэсэн. Мэдсэн юм биш байгаа. Оройдоо ганцаар суухаар цаас үзэг аваад гэрээслэл биччихмээр санагдаад байх юм. хэхэ... Аура нь цоорчихож ккк...
4. molor | 2009-08-20 04:49:24
Сайн уу, хонгороо? Ойрдоо чамгүйгээр блог орчлон хоосроол байх мэт санагдав. Бичлэг тэр чигээрээ алт байна гэм хөө
5. bolorka83 | 2009-08-20 04:51:57
itgel unemshil suseg bishrel geech ugui bol hun geech yu boloh boldoo , ingeeed bodohoor yug ch uguisgej ul chadah yum daa, getel humuun gech amitan hemjeet enehen amidraliin hugatsaandaa het salan handah shig ch ..
6. Эмбий | 2009-08-20 05:13:45
би нэгэнтээ сонсож байсан. Хоосоны хоосон чанар бодит юмаа гэж. яг л хасах хасахын нэмэх гэдэгтэй адил. Сэтгэл хоосон бие хоосн гэдэг шиг...
7. Эмбий | 2009-08-20 05:19:16
http://embi.blog.banjig.net/post.php?post_id=70667

энд тэр домгоор бүтсэн дууны үг байгаа. Хэ хэ энэ дээр бичсэнийг ...
8. molor | 2009-08-20 05:19:32
болорка их сайхан хэлжээ, хүмүүс бид үнэт зүйлсээ хог мэт л гээсээр насыг бардаг
9. Вафль | 2009-08-20 06:19:26
ийн гэнэ үү - содон нэр сонгосон байна шүү.
Хий хоосон өөрөөбодол шүү дээ хө. ккк

Ах мэнь, гялайлаа.

Кула - тийм дуу гарсан юмуу? олж сонсоноо гэснээс муу амтай зус уу яасан?

Болор7 - хэхэ, тнкс хонгороо .

Болорка - сүүлийн хэсэг бол үнэхээр гоё төгсгөл гялайлаа хө.

Эмби - хоосон чанарын тухай уншиж байсаан. Над мэтийн ухаан гүехэн хүнд оройгүй эрдмийг алсаас анзаарсан төдий. Зовлонгийн 4 үнэн гээд нэг ном байдаг юм. тэр бас л юм хэлдгийн шүү.

Бас Голдма сэтгэгч байна.

Болор7 - бас л сайхан хөрвүүлж, кк.
10. Eastsite | 2009-08-20 06:31:17
Hi! Unshsaan. Bayarlalaa. Butsah boloogui ee. Neg hesegtee mgl-doo bnaa. Magadgui burmusun uldehiig uguisgehgui hehe
11. Вафль | 2009-08-20 06:37:45
Ийстсайт - үлдүүл ханиндаа юм тэ хэхэ. Зүгээрээ. хараагүй байх гэж бодсон юм.
12. Eastsite | 2009-08-20 06:47:14
Uldeh sanaa bol bainaa. Hehe
Tegehdee tendee ch bas hariutssan albatai duusgah ajiltai hun bolohoor butsah l baih daa. Uvultei uraldaad l butsna. End baih hugatsaandaa mgl-d bair suuria oloh sanaatai. hehe Hugatsaa heregtei bnaaa
13. Вафль | 2009-08-20 06:48:28
Чамд амжилт хүсье.
14. iin | 2009-08-20 07:54:18
impossible is nothing

гэсэн бичигтэй цамц хүн өмсцөн явж байсан, тэгээд бодсон чинь миний блогийн нэр байдаг байгаа, блогоор ороод гараарай,
15. Вафль | 2009-08-20 11:12:13
орсон л доо, сахилгагүйгээрээ Галдан нэрээ солиод явна гэж хардсан чинь эртний танил л банйа лээ хэхэ.
16. nekee | 2009-08-20 13:37:46
aura saitai hun haranhui shono gar chiiden heregledeggui geshiishd ha ha yoooyo hudlaa yarijiij l sanaa amarhiin ene gerelniih l baih kkk
17. Oyuna | 2009-08-20 16:32:56
би юу ч ойлгоогүй болохоор надаа бас мэддэггүй юм байдаг л юм байна хэхэ
18. kuka (зочин) | 2009-08-21 02:36:49
Сайхан бичлэг байна, нээрээ л нэг хэсэгтээ блог хоосорсон байсан шүү өөрийг чинь байхгүйд. Ихийн их баярлалаа.
19. LuZa | 2009-08-21 04:18:36
Үнээн үнэн гэж...
20. bubee (зочин) | 2009-08-21 07:54:09
Sain uu hongoroo... bodoj bodsoor l yawna uu....

Bi yum bodohoo bolichihson kkk
21. Вафль | 2009-08-21 09:46:39
Нэкээ - хэхэ

Оюунаа - сайн уу хонгороо. саначихсан байна шүү чамайгаа.

Кука - гялайлаа хө.

Люза - лав уу? ккк

Бүбээ - лагийн тэ. ккк
22. Сарнайха | 2009-08-21 14:54:53
умшихад урамтай сайхан..............
23. Галдан | 2009-08-21 16:00:23
Цагаан Тара эхийн домгийг Тараагаа задлаа хаясан бий шт.

Домгын учрыг Аав надаа иймэрхүүгээр хэлж өгсөө. Толгой холбоод тайлбарлагтий.


Уулын чулууг бурхан болтол
Учиргүй мухраар шүтэх бус
Хүүгийнхээ алдаат хүслийг
Үйлс болтол залбирсан
Хүн бурхан Ижэгээн
Хайрла

Чи Ижээн хуурвал
Чивэлт нүглийг чэнь өршөөхийг
Бурхадын бурхан Ижэ бурхан
Бусад бурханаас гуйдаг
Эжэн хайрлаяа
24. blogtoihun | 2009-08-21 16:10:32
яая дөө байз...яаж шуухан тэр олон бодлоос чинь нэгийг нь чигсэн аваад хаячих юмсан..
бодоол вайна...
25. Ordi | 2009-08-23 04:08:51
Тэгсэн ээжид '' юм мэддэг '' хүн ... танай шармал бурхан ингэж хэлүүлж байна.


хэхэ гайхамшигтай
26. Вафль | 2009-08-23 07:03:46
Хайрыг харах бүүр сайхан ...кк

Галдан хүү мундагаа мундаг. / үнэн сэтгэлйин өчил шүү хө /

Эгч мэнь юм шүү дээ.

Ординари - истоо сонин байгааз, нотолгоо үндэслэл шаардах илүүц мэт.. ккк
27. Ordi | 2009-08-25 03:17:13
харин тийн
28. Ангараг | 2009-08-28 06:49:48
Сайноо, намаржаа сайханоо?

хэхэ, лаг намбалаг мэндчилсэн. хэхэ,
29. medicalscience | 2009-08-28 06:57:32
sianuu
30. Sono78 (зочин) | 2009-08-31 03:37:31
Sain uu? Huduu yavj baigaad irlee, uulzval yaaj uulzah ve? bi yaaj holboo barihaa medehgui bna.
31. Sono78 (зочин) | 2009-08-31 05:44:10
Bna uu?
32. Sono78 (зочин) | 2009-09-01 12:58:13
Za, bi uulzah gej hicheesen shuu Vaflia. Margaash butslaa. Bolomj garval daraa jil nutagtaa dahin irne ee.

Mongol mini uneheer saihan baina. Bi iim saihan orond tursun aztai hun.
33. Галдан | 2009-09-01 13:05:14
Энэ хайрыг мэнь сурагласан хүн байхым. Надаас сурсан дээр байхаа цаадах аа хэхэ
34. Вафль | 2009-09-02 12:47:58
Ангараг - сайн хө, намаржаа тавлаг. Чимаар минь сонин сайхан ???
Анагаагч - сайн сайн уу хонгороо.

Соно - сайн уу, хө. Эртүүд уулзий гэж соммент үлдээсэний дараа чам руу зурвас бичих гээд бараагүй ээ.

Хөдөө яваад ирсэн үү. Маргааш буцна гэхлээр өнөөдөр гэсэн үгүү. Хоцорчихож дээ, хэрвээ амжвал би утсаа өгөхсөн.

Галдан хэлдэгийн, хэхэ.

Хэрвээ уулзаж амжихгүй бол уучлаарай хө. Галдангаас миний утсыг аваарай. Тэгээд холбогдоё.

Галдааан - чи минь, сайхан хүн шүү.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.