Энхжин ахынханыг эргэе гээд очиж амжихгүй юмаа. Гэхдээ утсаар байнга холбоотой байгаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгаам чинь Сарнайха ахлагчтай Солонгосын мундагчуудаас ирсэн бэлэг сэлтийг хүлээлгэж өгье, нөхдөө.
Гоё гоё хичээлийн хэрэглэл байна лээ, бас бус хувцас, эд зүйлс ч бий. Зав зайгаа гаргаж байгаад хуучин хувцас, илүү эд зүйлсээ боож баглаад, хэдэн талаасаа уулзаад нөгөө 2 айлаа эргэвөл ямар вэ?
Өчигдөр орой Уянга охин над руу залгаад. Тэр хэд утастай болсон байна. Нөгөө хашаандаа хэвээрээ байгаа ч гэнэ. Очих уу? Хэн хэн зав гаргах вэ?
Та нөхдийн цаг завыг харж байгаад очих өдрөө товлоё, ямарав?
Аан бас, ааль хавар HAPPYNESS охин миний дансанд 30,000 төгрөг хийсэн юм. 2 айлд хэрэгтэй зүйлийг нь авч өгөөрэй гэсэн. Бас Дочькана охин 10,000 төгрөгийг Уянга охиний гэр бүлд өгөөрэй гэсэн.
Энхжин ах ажилд ороход шаардагдсан бичиг баримтын асуудлыг блог уншигч нэгэн залуу хөөцөлдөж тусласан юм. Тэр үед Энхжин ахад мөнгө хэрэгтэй боллоо гэхэд нь, нөгөө хуримтлалын мөнгөнөөс 150,000 төгрөгийг зээлсэн байснаас 110,000 төгрөгийг буцаан авсан. Үлдсэн 40,000 төгрөгийг хичээлийн хэрэглэл бэлдэхэд хэрэглээрэй гээд авахгүй гээд хэлчих үү.
"Эндээс хуримтлалын үлдэгдлийг хараарай.


Сэтгэгдэлүүд:
Тайвшираад, үргэлжлүүл дээ хө.
Анагаагч - за тэгье. Авахаа байлаа хэхэ.
Люза - хаа сайгүй дүү минь. кккк
Демон - чиний сонголтыг хүндэтгэнээ
Пинкроус - амжаач ээ хэхэ
Чимэглэн - хэхэ
Ажил үйлст тань сайн сайхныг хүсье.
Ахыгаа нэг үнсчихье.
Чаамаа - мань бас л уддаг болсоон хө.
Нийтэд харагдахгүй - таниад ч байгаам шиг, таагаад ч байгаам шиг... кккк
Сэтгэгдэл үлдээх: