Замбуулинд хүний биеийг олсон амьдрал өмнөх насанд үйлдсэн үйлийн үрийн шагнал байж болох уу?
Гэгээрэхийг, хүний төрлөөс дээш төрлийг олохыг эрмэлзэгч хэнд ч заавал замбуулинд хүн болж төрсөн байх шалгуур байдаг гэнэм. Тэрхүү боломж нь нэг талдаа шагнал ч, нөгөө талдаа шалгалт байж болох. Учир нь эхийн хэвлийд ураг бүрэлдэхээс эхлэн, биеэс сүнс салан холдож бие - цогцос болон хөрөх хүртэлх хүмүүний орчлонд хүн хэрхэн амьдарч, хэрхэн дуусахыг 800 гаад граммын жинтэй, хамгаалалтын ясаар бүрхэгдсэн уураг тархи хэмээх сансрын бичил мэдээллийн саныг тэтгэгч 0,03 грамм жинтэй сүнс хэмээх биеийг амилуулагч хоёр хүчин зүйлийг ашиглан, хүмүүн биеийг ологсод сэтгэхүй, яриа, үйлдэл гурвын үйлээр хэр хугацаанд насжих, ямар амьдрал туулахын учир нигуурыг өөртөө талбидаг гэнэм.
Олсон боломжийг ашиглах хувь хүртэх нь шагнал юм. Шагналыг хүртсэн бол ертөнцийн мэдээллийн сангийн хууль ёсоор сүнсний өмнөх амьдрал, мэдрэмж, мэдээлэл түр хугацаанд / хүн үүсэхээс төгсөх хүртэлх хугацаанд / арчигдах ч, оюун санааны хэмжээлшгүй эрхийг олдог. Энэ нь шалгалт юм.
Шалгалт 3 түвшинд үнэлэгдэнэ.
- Оюунаа хэрхэн удирдах / зөв, буруу /
- Оюунд боловсрогдсон сэтгэлийн үр үг хэл, яриагаар гадагшлах
- Энэхүү хоёрын үр нөлөөгөөр үйлдэгдэх бүх үйлүүд.
Зөв, бурууг хэрхэн ялгах вэ?
Биднээс өмнө энэхүү амьдралыг туулж, мэдрэгсэд бусдад / түүний ижил замаар замнахыг хүсэгчид / хүргэж, түүний мэдрэх гэж цаг хугацаа алдсанг давталгүй тухайн өв болгон үлдээсэн гэрээслэлийг / гарын авлага / ашиглан, илүү их рүү тэмүүлэхийг хүсэмжилсэн байдаг. Эдгээр нь бурханы сургаалиуд болон бусад сургаалиуд юм. Замбуулингийн сэтгэлгээний эрх чөлөөг буруу хэрэглэснээс цагаасаа эрт хорвоог орхих, эрт орхисоноос сүнс завсрын ертөнцөд хүлээгдэх гэх мэт замналыг туулдаг байж болох.
Буддын шашин гэдэг нь амьдрах ухаан мэт, хэрхэн амьдарвал юунд хүрэхийг зөвлөсөн дотны анд гэмээр. Цэнхэртэх дэлхий дээрх үндэстэн угсаатан хэн ч / хэн гэдэгт амьтны аймаг багтана / энэ ертөнц тоос болон усталгүй амь - амьдрал тээгчээр оршсоор байхын төлөө нэгдэн хичээх нь эргээд, бидний үр үндэсийг / генийн хэлхээ / таслалгүй хөгжүүлэх инкобатор шиг хамгаалах орчинг бүрдүүлэх юм. Биеийн эзэн сүнс хүчтэй байх эсэх нь бидний оюун ухаанаа хэрхэн ашиглахаас хамаарна. Сүнс хүчирхэг байх аваас хувцас болсон бие элэгдэл багатай эрүүл саруул байж, эргээд ухааныг эрчтэй байлгах үүргийг хүлээдэг билээ.
Үүнийг уншигч эрхэм хүмүүн та, ийм л ховор боломжийг олсоноо ухааран, өнө удаан амьдрах замналаа чиглүүлэн хичээж, энэ насны амьдрал үнэтэй ч, хойд насны оршил энэ насны туулсан түүхээс эрхгүй чухлаар хамаардагийг нягтлан учрыг ухах буюу ... хэмээн мунхаглан хийсвэрлэснээ бичиглэв.
Амьд бүхэн сүнстэй, эд бүр эзэнтэй билээ.


Сэтгэгдэлүүд:
Burxan bagshiin xicheel orj bsan yumuu...kkk
biye, maxbodi, suns, nuguur, divaajin,xoid nas,zavsriin yertunts.....
za za exleed ene uguudee googldeed ireye, bagshaa
angiin muu suragch jirgee
saiahn ym bcihjee. uneheer humuunii orchlond tursun hen ch gsn zuv bodoltoi zuv amidraval amidran buin neg utga bh daa gj.
Чимгээ итгэл - хэхэ, юм юм л болжийно доо.
taalagdlaa. ene ug unen ug shuu. Tiim bolohoor amitnii ami tasalsan hooliig bitgii heregleerei, deerh uguulleg, ugiin utgiig bugdeerei sain bodood uziildaa tiimee? tegeheer tsagaan hool ideh n yamar tustai baih n oilgomjtoi baigaaz de.
сээнүү ши мээнь ирээ ёёёоооо айн
Нараа - цагаан хоол, махан хоол хэрэглэхийн ялгааны тухай үлгэрэрхүү зүйлийг мэдэх юм байна. Хуваалцанаа.
Баяраа - харин тэгсэн байна кк
Оюунаа - тархинаас... ккк
сайн чи минь сайн уу
Эгч мэнь, гэрт тань тухлаж дулаацах сайхан байдаг юм, ахин хаалга үүдээ хав дарахгүй шүү айн? кк
ССандэй эгч - хэлэхээс, ойлгохоос хэтэрдэггүймөө, дэмий хэнхэг төдий кк
Рокпорд - гялайлаа, зүгээрээ наргиан төдий шүү дээ хө.
найзынхаа гэрт юугаа асуух ярих нь миний хувийн хэрэг бөлгөө
Пэчээнээ өршөөгөөрэй
Зүгээр л хүлээхээс өөрийг би эс хийв...
Зүгээр л хүлээхээс өөрийг би эс хийв...
хайр мэн бясалгаж өгсөн бхчууу
Дон жуан - гоё...
Алтаргана эгч - та хоер мундаг юм чинь төстэй үзэл санатай байх нь зүйн хэрэг ээ ккк.
Уугнаа - ном унших зүгээр хэмжээнээсээ хэтрүүл дэмий... ккк
Ах мэнь, сайн та сайхан морилж ажаамуу. Дээшээ дээшээ... хоймор луу.
Вайнтервүүд хонгороо - чи минь дээ... яагаад? / нусаа татаж ирээд л санаихайрав /
Далай гэж хэнсэн билээ? айннн танихгүй хүнтэй зүүд ярихгүй хаха.
Сэржхорол - мммм - хмммм
Тархи хаана хүрэхийн? битгий түүнийг зовооо хуруугаа хүргэээ? болдогйин ккк.
Нэндээ - сайн хайртай хонгор Нандин минь. Хаагуур яваан цондоолой минь.. санаж бэтгэрчийнэ ш дээ... бодооч....
Хайр минь, харин тэгэнгээ алддагийн, зүүдээ гэж... ккк
Сэтгэгдэл үлдээх: