Амралтын өдрөөр 2 ангираа дагуулан, хүслээ гүйцээхээр дорно зүг зорчив. Аая, сүртэй эхэлж байна уу, кк.
Хөдөө гайхам байлаа. Төсөөлсөнөөс өөр байсан нь намрын хяруун дээгүүр алхах биш, шир ширхийсэн өвлийн шинэхэн цасан дээр мөрөө гарган алхсан. Тэрэлжид бэлчээрийн даац хэтрээд, 2-3 см ийн зузаантай цас ороход, малын хамар хатгах өвс цаснаас дээш цухуйсангүй ээ. Аав, ээж хоёр хөдөөний шинэковууд болохоор цасны сургаар малаа тэжээгээд, тугалдаа өвс тавиад эхэлчихэж. Булгаас ус авахаар очиход, дээгүүрээ зайрмагтжээ. Ходоодны үйл ажиллагааг сэргээх шидтэй, ид энэ үед хүхэр сэнгэнэж байдаг тул бид очихоороо уух дуртай. Ээж рашаан гэж магтаж уувал бүүр сайн шүү гэдгийн.
Нээрээ л хэд хоног уучихаар хоолны шингэц сайжраад ирдгийн шүү. Өнжөөд нэг сүү хөөрүүлж байна. Шар биш цагаан өрөм тогтдог болж. Зуны өрөм тос ихтэй нялуун бол намрын өрөм зөөлөн амтлаг юмаа. Малтгар цагаан найз маань хөдөө ирэх сургаар намрын өрөм, боорцог захилаа гэхэд, ээж өглөө боорцог хайръя гэхэд аав маргаашийн өрмийг аятайхан суулгах тухай үг нэмэрлэв. Ингээд Бадманы захиалга түс тас. Ирж бэлгээ аваарай... эсвэл залгаад...бүүр болохгүй бол би ажил руу чинь дөхүүлье. Хувилбаруудаас таалан болгооно уу, кк.
Хадсан өвс нуруулдсан хашаан дахь өвсний үнэр таатай. Хэдхэн жилийн өмнө харамсалтайгаар өөд болсон нагац эгчийнд очдог байсан хүүхэд нас руу тэр үнэр аваачдаг тул дурсан таашаах сайхаан. Манай үхэр сүрэгт ганц эр бяруу бий. Он гаруул бярууны ах болохын хөөрхий. Даанч эрх. Бидний нэг нь туух гээд очуул хөдлөхгүй. 2 гуяны завсар байх хөнгөлүүлсэн хөөрхөн бөндгөрөө маажуулах гээд сүүлээ оодойлгоод зогсчихно. Хөөгөөд ч хөдлөхгүй. Бид модоор цохиж малаа туух, гуугалах хэмжээний малч болоогүй тул энхрийлээд л өөгшүүлэн маажиж зогсоно.
Хавар аав үхэр тэргэнд хөллөж сургах юм гэсэн. Сургах гэж эрхлүүлэх үү? айлгахын тулд зодох уу? Гол нь тэр эрх эр бяруу тэргэнд сурах уу? гэдэг нь одоогоор бидэнд оньсого байгаа. Ингэтэл нь малаа эрхлүүлж байгаан. Дээр үеийн төмрөн баннанд хувцас бүтээлэг угаав. Халуун ус хийхэд төмөр ханхийдэг мартагдсан таатай үнэр. Бас недрүүлэг. Бага байхдаа, дөрвөн дүүгийн 7 хоногт хиртүүлсэн хувцасыг, формын хамт гарын нимгэн арьсаа зулгартал / улайгаад хорсдог доо / угааж, орой нь хатсан хувцасаа индүүдэн, эвхэж дал хийн, формын захуудыг цагаан утсаар оёж бөхөлдөг байсан үеэ дурсан байж угаав.
Ер нь хүн өнгөрсөн дурсамжаараа хөглөгдөхөд үнэр нэлээд роль гүйцэтгэдэг шинжтэйг. Явсан газраар ийм сонинтой. Даанч ирэнгүүтээ ханиад зооглосоныг эс тооцвол ...ккк.
Ах мэнь, цасанд боогдоогүй ээ, харин ч таатай байлаа гэснээс энэ цас цагаа олсон сайн цас. Цас орж, хүйтний хэм дээшлээгүй бол өнөөх гайхал А хүрээний вирус хүртэгчийн тоо одоогийнхоос талийх байсан байх шүү.
Аавын хууч ярианаас: Аав эмээ, өвөө дээрээ өссөн юм. Нутгийн нэг хөгшин байж. Номхон Дорж нэртэй. Тэр үед хөдөөд арааживтай айл ховор байжээ. Өвөөтэй шатар нүүхээр тухлах зуур эмээ яриа өдөн, арааживаарх сонин сайханг асууна. Хөдөөд цаг агаарын мэдээ чухал тул ойрд хүйтрэх эсэх тухай заавал лавлана. Номхон Дорж гуай:
- Ойрдоо тун тусгүй гэсээн гэдэг. Эмээ уулгамчлан хай хүүе гэхэд тогтуун сайхан байдаг. Сүүлдээ эмээ уулгамчлахаа больж, өвөө тагнуулдсанаар хашир өвгөн ХУР ТУНАДАСГҮЙ гэдэг шинэ үгийг хичээн сонсоод ч ТУН ТУСГҮЙ гэж ойлгодог байсан юм гэдээг.


Сэтгэгдэлүүд:
Сайхаан сайхан, хэхэ.
Би бас бооорцог өрөм идхиймсөөн
Соно - сайхан намаржлаа_ сайхан өвөлжинөө хө. Энэ жил идэшээ бэлдээгүй онцгүй байнаа кк.
өө сайхан байлаа үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй сайхан үе байх. Жаргалыг эрж биш байгаагаасаа олж мэдрэх нь чухаг юм уу даа.
Люза дүү - чи очуул маажаарай их гоё гэхгүй юу хихи.
За тэгээд тэр холоос эрхлээд байгаарай ирээд очоод идээд эрхлээрэй. Почонк өглөө... хихи. / нээрэнгээсээ /
Оросын ЁСТОЙ ХҮНИЙ ТУУЖ ийн баатар шиг. сайхан эр бий хө. Хэлээд үзээч. блогтоо эргэлдээд байх шиг байна даа
Байгаагаасаа олж мэдэрч чадахгүй л байна шүү, ккк. Яг яаж мэдрээд байна?
НЭЭХ ГОЁ
Тунтунгүй зун ч дамшиг даа.
Хааах шатар нүүсэн шигээ Алий гансаа гэж толгойгоо маажи суух ч...
Тэр хуухнагаа маажуулдаг бяруухай хэзээ өвлийн идэж болж болкоон дээр чэнь очих бол доо
хөдөө мал үнэр өрөм..
нээх дотно санагдчихлаа..
Хийл дээ - шүлсий? хөөрхөн гэдэг нь
Одко дүү - гялайлаа дүү
Далай - намнахсаан.
Баяраа - зүгээр болгосооон хө.
Нэрээ оруулчих л даа гоё ш дээ - үнэр гоё гоё, хэлэхийн бишшш. гэснээс тэр бяруугааар тогоо тослохгүй ээ, тэрэгний дуулгавартай үхэр болуул тэр хэмжээгээр урт удаан наслах боломж бий л дээ, ойлгодогсон бол чамд ийм боломж бий аятайхан амьдардагийн шүү гээд л шивгэнэчихмээр л байна ккк.
Ааагий - хэхэ
Оюунаа - ав аа ав хө.
яанаа тэрийг чадахгүй ш дээ, мэдэх бол заагаад өгөөрэй хонгороо.
Ах мэнь, тэгсээн ах мэнь, үндсэнийг үү? бас л тэгсэн, өнөөхөө ч гэсэн амжуулсан даа.
Бомбэргэр - ойрхон ш дээ? очуул очсугай.... эрхийн почооонк олгов ккк
Даянпан - гэж хэнсёэн билээ нээх танил нэр байх чуу? ккк ханиад гайгүй ээ хө. Дархлаа сайтайл байгаан байна. Нэмэлт цэрэг илгээсэн чинь нийлээд л дайснаа дарчих нь билээ .
Амор - гоёо гоё хө гэснээс чамдаа баярладаг л юм... нүдээ сэнгэнүүлэх болгондоо... үнжий:
Нямка - бдаанч боломжгүй мөрөөдөл юм даа тэ? кк
Ттулга - харин тийм хө, нөхөр Бадманд аваачиж өгөнгөө хамт идэх юм уу та 2 . Цаадах чинь ганцаараа болохоор нэрэлхээд байх шиг байнаа ккк
Цэц дүү минь - за танайхаар сонин сайхан? хөөрхөн нүдээ эргэлдүүлээд л гялалзаж байна уу? дү минь.
Сэтгэгдэл үлдээх: